НИТХ өнөөдөр шинэ даргаа сонгоно
НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд үргэлжилнэ.
НИТХ-ын шинэ даргыг өнгөрөгч долоо хоногт тодруулах байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг дахин тав хоногийн завсарлага авснаар өнөөдрийг хүртэл хойшилсон. Тус хурал өнгөрсөн есдүгээр сарын 22-нд хуралдаж Ц.Сандуйг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний албан тушаалд НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нар нэр дэвшсэн. Гэвч санал хураалт явуулахад хоёр нэр дэвшигчийн хэн нь ч илүүрхэж чадалгүй, авсан санал нь тэнцсэн юм. НИТХ-ын хуралдаан одоогоор эхлээгүй байгаа бөгөөд хуралд гадны хүн оруулахгүйгээр хөл хязгаарлаж байна. Мөн хэвлэлийнхэнд хаалттай байгаа.