19-р зууны усан цамхаг дахь тансаг зочид буудал

2020-10-7 Амрах агшин

Тансаг зэрэглэлийн зочид буудлууд дэлхий даяар хэрсэн сүлжээ буудлууддаа нэгэн маягийн үйлчилгээ стандарт бий болгосноос олонхи аялагчид өөр орчинг мэдрэхийг хүсэх болсон. Тэгвэл үйлчилгээний бизнес эрхлэгчид тэдэнд зориулж сонин содон өвөрмөц буудлыг санал болгох болжээ. Гайхалтай буудлуудыг цувралаар хүргэж байна.

MOVENPICK HOTEL HAMBURG
Герман, Гамбург

Штерншанц цэцэрлэгт хүрээлэн XIX-р зуунд баригдсан усан цамхагт орчин үеийн тансаг зочид буудлыг сүндэрлүүлжээ. Усан гэх тодотголоо хадгалж үлдэхийн тулд зочид буудалд саун болон усан массажтай шүршүүр өрөө бүрт бий. 16 давхар барилгад хотруу болон цэцэрлэгт хүрээлэн рүү харсан цонхтой 226 өрөө байдаг. Хамгийн дээд давхраас Гамбург хот бүхэлдээ харагддаг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.