Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо

2017-10-4 Парламент

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувь нь түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.

Гэвч МАН-ын бүлгийн УИХ-ын 30 гишүүн орж ирсэнгүй. Тэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулах шаардлагагүй гэж кноп дарж байсан гишүүд юм. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.

Чуулганы хуралдаанд оролцоогүй МАН-ын бүлгийн гишүүдийн нэрс:

Н.Амарзаяа

Ё.Баатарбилэг

Д.Баделхан

Ж.Бат-Эрдэнэ

Б.Бат-Эрдэнэ

С.Бямбацогт

М.Билэгт

Д.Ганболд

Б.Дэлгэрсайхан

Л.Мөнхбаатар

Д.Лүндээжанцан

Б.Ундармаа

А.Ундраа

Ц.Цогзолмаа

Н.Цэрэнбат

Л.Энх-Амгалан

Ж.Мөнхбат

Г.Мөнхцэцэг

Н.Номтойбаяр

Н.Оюундарь

Д.Оюунхорол

Б.Саранчимэг

Б.Чойжилсүрэн

О.Содбилэг

Г.Тэмүүлэн

Ө.Энхтүвшин

Н.Энхболд

Ж.Эрдэнэбат

А.Уянга

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.