НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан. Завсарлагын хугацаа өчигдөр дууссан хэдий ч НИТХ дахь МАН-ын бүлгээс дахин тав хоногийн завсарлага аваад байгаа.
МАН-ын бүлгээс дахин ажлын тав хоногийн завсарлага авсан шалтгаан нь Үндсэн хууль болон Дээд шүүхийн талбарын зөрчилдөөнтэй холбоотой хэмээн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун тайлбарлалаа.
Учир нь Үндсэн хуульд зааснаар саналын тоо тэнцсэн нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулна гэж заасан байдаг бол Дээд шүүхийн тайлбар дээр саналын тоо тэнцсэн бол дахин санал хураалтад оруулахгүй гэж бичсэн байдаг. Тиймд энэ асуудлыг нэгтгэж байр сууриа нэг болгохын тулд дахин засварлага авч байна гэжээ.
Хэрвээ дараагийн хурлаар НИТХ-ын даргад нэр дэвшигчид С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо дахин тэнцсэн тохиолдолд дахин санал хураалтад орох эрхгүй болж өөр хүн нэр дэвших юм.
Тэгвэл өнөөдөр болсон хурлын үеэр НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан байр сууриа илэрхийлэхдээ “Энэ завсарлага авч буй нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэлийн ажил яг ийм байдалтай явж ирснийг харуулж байна. Хуулиараа хоёр нэр дэвшигчийг эгүүлэн татах зүйл заалт байхгүй.
НИТХ-ын даргад нэр дэвшигчдийн дунд эхлээд санал хураана. Тэнцвэл дахин санал хураана. Бүлгийн хурлаар хуулийн буруу зөв эсэх, нэрээ татах тухайд ярилаа. Нэрээ татаж хуулиас гадуур үйлдэл хий гэж шахаж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хурлыг зохих хэмжээнд явуулж чадахгүй байгаагаас үүдэж, завсарлага авч байна гэж ойлгож байгаа. НИТХ дахь МАН-ын бүлгийн хурал гэр бүлийн хурал шиг болсон. Би нэрээ татахгүй” гэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.