Х.Төмөрчулуун: Цахим валютыг MINING буюу олборлолт хийх үед нь ХУДАЛДАЖ АВАХ НЬ хамгийн ашигтай

2017-12-20 Ярилцлага

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй манай оронд цахимвалютын тухай их яригдах болжээ. Иргэдийн цахимвалютын талаарх ойлголт, мэдлэг мэдээлэл харилцан адилгүй байгаа учир бид энэ удаагийн зочноор “MGL Onecoin Club”-ын үүсгэн байгуулагч Х.Төмөрчулууныг урьж цахимвалютын талаар ярилцлаа.

-Криптовалютын талаар яриагаа эхлүүлье?

-Анх 2008 онд /Satoshi Nakamoto/ гэдэг программист  “Bitcoin”-ийн  санааг гаргаж, загварыг боловсруулж, эх кодыг бичсэнээр  анхны криптовалют /cryptocurrency/ бүтсэн гэж үздэг. “Bitcoin” криптовалют нь булган сүүлтэй байж араасаа 700 гаруй нэр төрлийн криптовалют бий болгосныг бид https://coinmarketcap.com/ болон https://changelly.com/ гэх мэт сайтуудаас харж болно. Бүх мөнгөн тэмдэгтийг валют гэж нэрлэдэг бол бүх цахим мөнгөн тэмдэгтийг криптовалют  буюу нууцлал сайтай валют гэж нэрлэдэг. Цахимвалют гэдэг нь зөвхөн интернэт орчинд, онлайнаар ашиглагддаг виртуал мөнгө бөгөөд үсэг тооны нийлэмжтэй регистрийн дугаар шиг дахин давтагдашгүй сериалийг цахим валют гэж нэрлэдэг.

-Та 700 гаруй криптовалют дэлхий нийтэд бий болсон байна гэлээ. Монголд хэдэн төрлийн криптовалют хэрэглэгдэж байгаа бол?

-Миний мэдэхийн 2012 оноос “Bitcoin” олборлож байгаа хүмүүс байдаг бөгөөд криптовалютын сериал гаргаж авахыг олборлолт гэдэг. Одоогоор дэлхий нийтэд төдийгүй, Монголд хамгийн өргөн хүрээнд хэрэглэгдэж байгаа криптовалют бол “Onecoin”, сүүлийн үед Platincoin,  Ethereum гэх мэт бусад төрлийн криптовалют орж ирсэн. Сошиал орчинд гүйлгээнд байгаа учир өөр төрлийн криптовалютыг хүмүүс хэрэглэж байхыг үгүйсгэх аргагүй.

-“Bitcoin”-ийн үнэ богино хугацаанд огцом өссөн, буурсан, БНХАУ-д криптовалютийн арилжааг хориглосон тухай мэдээлэл гарлаа. Энэ талаар?

-2017 оны гарсаар “Bitcoin” 335%-иар ханш нь огцом өссөн, 7 хоногт мянган ам доллараар өссөнийг хойд Солонгостой холбож тайлбарласан байдаг. Харин 2017 оны 9-р сарын 7-ны өдрөөс хойш ханш нь буурсан. БНХАУ 2017 оны эхэнд биткойныг аж ахуй нэгж байгууллага хэрэглэхийг хориглосон, мөн БНХАУ-ын дижитал валютын арилжааны “BTC China” “Bitcoin”-ийн арилжаагаа зогсоох болсноо мэдэгдсэнтэй холбоотой https://coinmarketcap.com сайтад арилжаалагдаж байгаа криптовалют ханш 18,5-0,3%-иар буураад байсан бол 2017 оны 09 сарын 16-ны байдлаар 0,7-6,9%-иар буцаад өссөн байна. БНХАУ бол аливаа бизнесийг өөрийн болгохдоо гаргууд сайн бөгөөд Хятадад бидний хамгийн өргөн хэрэглэдэг Facebook, Google, Youtube, Gmail байхгүй тэд Facebook-ийн оронд Wechat, Youtube-ийн оронд Youku, Gmail-ийн оронд @qq.com гэх мэт сайтуудыг өөрсдийн бизнес болгон хөрвүүлэн ашигладаг. БНХАУ-ын энэхүү хориг арга хэмжээ нь бусад криптовалютыг өөрийн зах зээл дээрээс шахаж, тэд ChinaCoin ч юм уу өөрсдийн үндэсний криптовалют бий болгож магадгүй гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж байна.

-Монголд орж ирсэн криптовалютуудаас “OneCoin” хамгийн олон хэрэглэгчидтэй гэлээ. “Bitcoin”, “Onecoin” хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Криптовалютынхаа хувьд бол адилхан. Үүсэж хөгжсөн цаг хугацаа, хүмүүст хүргэх маркетинг, менежментийн ялгаа бол их бий. “Bitcoin” анхны юм алдаа оноотой гэж шинжээчид үздэг. “Bitcoin”-д хэрэглэгчээ хянах систем байхгүй бөгөөд буруу гарын мөнгө угаах бизнесийн гүйлгээнд ашигласан тухай болон хакердуулсан тухай нийтлэлүүд гарсан байдаг. Мөн хариуцагч байгууллага байхгүй сул талтай гэх мэт мэдээлэл гарч байгаа хэдий ч 10 сая орчим хэрэглэгчидтэй. Харин “Onecoin” хэрэглэгчийн бүртгэлийн нарийн системтэй, KYC гэдэг аргачлалаар хэрэглэгчийг баталгаажуулснаар “Onecoin”-ын дансаар гүйлгээ хийхэд дээрх эрсдлүүдийг хянах боломжтой. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан MAB программыг ашиглан тухайн байгууллага бараа, ажил үйлчилгээгээ http://dealshaker.com/ сайтаар дамжуулан хамгийн хялбар, энгийн аргаар 197 орны 3,2 сая хэрэглэгчид “Onecoin” зоосоор гүйлгээ хийх боломжтой юм.

-Монголд “Onecoin”-д хөрөнгө оруулсан хэрэглэгчид хэр их байна вэ?

-Монгол Улсад цаашид тасралтгүй өсөн нэмэгдэх 10 мянга орчим хэрэглэгч бий болсон байна. Саяхан Казакстан улсад болсон “Onecoin”-ын олон улсын форумд аж ахуйн нэгж байгууллагад зориулсан үйлчилгээний нөхцлүүдийг танилцуулсан. Ингэснээр нэг талд “Onecoin” зоостой 10 мянган хэрэглэгч, нөгөө талаас “Onecoin”-оор бараа, ажил үйлчилгээгээ борлуулах аж ахуйн нэгжүүд орж ирэхээр одоо “Onecoin” зоос маань таваарын эргэлтэнд орж эхлэнэ.

-“Onecoin” криптовалютын бизнест хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс яаж ашиг олж байна?

-Onecoin”-ийн ханшийн өсөлт дээрээс ашиг авч байна. Хүмүүс ханш унавал яах вэ гэж асуудаг. Криптовалютын ханш эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийн хуулийн дагуу, бид эрэлтийг зөв бий болгох тусам ханш тогтмол, тогтвортойгоор өсөн нэмэгдэнэ. Учир нь “Onecoin” гэдэг бүтээгдэхүүний сериал үйлдвэрлэлийн дээд магадлал нь 120 тэрбум ширхэг үйлдвэрлэгдэнэ, нөгөө талд худалдан авагч “Onecoin” худалдаж авахаар 120 тэрбум ширхэг сериал хасагдана. Энэ нь цаашдаа нөөцийн хомсдолыг бий болгох бөгөөд нөөцийн хомсдол үйлдвэрлэлийн зардлыг өсгөдөг онцлогтой.

Анх 2015 онд 1 ширхэг “Onecoin” 0,50 центийн өртөгтэйгээр олон улсын зах зээл дээр худалдаанд гарсан бөгөөд өнөөдөр 15.95 евро болтлоо ханш нь өссөн байна. Цаашид эрэлтийг зөв нэмэгдүүлж, 2018 оны 2 дугаар хагас гэхэд 30 евронд хүрнэ гэж компаниас төлөвлөж байна. Бүх криптовалютууд тодорхой мөчлөгийг туулдаг.

Нэг: Хөрөнгө оруулалт буюу цахим валют олборлох үе,

Хоёр: Цахим валютыг таваарын арилжаанд оруулах буюу аж ахуйн нэгж байгууллагууд бараа, ажил үйлчилгээгээ цахимвалютаар гүйлгээ хийх үеийг туулдаг. Тэгэхлээр та криптовалютыг mining буюу олборлолт хийх үед нь  худалдан авбал таны бизнесийн ашиг өндөр байх болно.

-Хүмүүс цаасан мөнгөө цахим мөнгө болгохоор технологийн найдвартай, аюулгүй байдлын талаар?

-Криптовалютын найдвартай байдал гэхээр Вlockchain технологийг тайлбарладаг. Уг технологи нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байна. 2014 онд “Bitcoin” 1 ширхэг нь 1000 ам.долларыг давж байх тэр үед банкнууд, цахим орчинд байдаг  “Bitcoin” криптовалютын ханшийн өсөлт бус цахим орчны найдвартай байдал анхаарлыг татаж байсан. Энэ үеэс Вlockchain технологи дэлхий дахины анхаарлын төвд орсон гэж үзэж болно. “Onecoin” компани 2016 оны 6 дугаар сарын 11-нд Английн Лондон хотод бизнес эвент зохион байгуулсан. Тухайн эвент болохоос өмнө топ 300 хар хакерчдыг цуглуулаад  “Onecoin” компанийн Вlockchain технологийг хакердуулах туршилт хийсэн байдаг.  Туршилт амжилттай болсон учир Лондонгийн эвент дээр “Хэрвээ манай “Onecoin” компанийн Вlockchain технологийг хакердсан, хувь хүн, байгууллагууд гарч ирвэл бид 100 мянган еврогийн шагнал өгнө” гэдгээ зарласан байдаг. Өөрөөр хэлбэл тэд технологийнхоо өмнөөс амлалт гаргаж байсан. Өнөөдрийн байдлаар хакердууллаа гэсэн мэдээлэл гараагүй байна.

Ч.Цэрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.