Энэ сорил таныг өөрийгөө танин мэдэж, амжилтад хүрэх замын тань эхлэл болох учир та хариуцлагатай үнэн зөвөөр хариулаарай. Энэ зам дээрх хамгийн эхний алхам нь өөрийн дотоод ертөнц болон ПСИ мэдрэмжийн талаар бүхнийг мэдэж авах юм.
1. Та ерөнхийдөө жаргалтай хүн мөн үү?
2. Хэрэв үгүй бол та яагаад гэж бодож байна?
3. Үүнийг засахын тулд хийж болох зүйл байгаа юу?
4. Та яг өөрийнхөө хүсэж байгаа зүйлүүдийг хийж чадаж байна уу?
5. Та өөр ажилтай болохыг хүсдэг үү?
6. Өөр ажил олох боломжтой юу?
7. Та шүтлэгтэй эсвэл тодорхой өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй юу?
8. Таны шүтлэг эсвэл итгэл үнэмшил хэр хүчтэй вэ?
9. Та гэр бүлийн хүмүүс, найз нар, ажилдаа хэрхэн ханддаг вэ?
10. Та хор шартай юу?
11. Та бэлгийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?
12. Та өөр үндэстний хүмүүстэй сайн харьцаатай байж чаддаг уу?
13. Та өөрийгөө хэр хүндэлдэг вэ?
14. Таны талаар бусад хүмүүс юу гэж боддог бол?
15. Хэрэв боломжтой бол та байдлыг хэрхэн сайжруулж болох вэ?
16. Танд өөрийн тань гадаад төрх таалагддаг уу?
17. Та түүнийгээ сайжруулж чадах уу?
18. Та өөр хүн болох боломжтой байсан бол хэн болохыг хүсэх вэ?
19. Хэрэв та хойд насанд итгэдэг бол дараагийн амьдралдаа юу болж төрөхийг хүсэж байна?
20. Танд ямар амьтан хамгийн их таалагддаг вэ?
21. Таны бодлоор хэн танд амьдралын чинь турш хамгийн их нөлөө үзүүлсэн бэ?
22. Хэрэв танд сонголт байсан бол өөр амьдралыг хүсэх үү?
23. Та өөрийнхөө амьдралыг хэцүү гэж боддог уу?
24. Та эерэг сэтгэснээр өөрийн дутуу ба муу талуудыг засаж чадах уу?
25. Таны хүчтэй, давуу тал юу вэ?
26. Таны сул тал юу вэ?
27. Та эдгээрийг яаж сайжруулж чадах вэ?
28. Танд байгалиас заяасан ямар авьяас, ур чадвар байна?
29. Та эрүүл мэндээ ямар нэгэн байдлаар сайжруулж чадах уу?
30. Та өөрийгөө хэрхэн үнэн зөв тодорхойлох вэ?
Та эдгээр асуултын талаар сайн бодсоны эцэст өөрийгөө ямар хэв маягийн хүн гэдгээ тодорхойлно уу. Та бусдад нээлттэй, ерөнхийдөө аз жаргалтай хүн үү (extrovertiert) эсвэл хаалттай, дотогшоо чиглэсэн үү (introvertiert). Нээлттэй хүмүүс гол төлөв адал явдалд оролцохдоо илүү идэвхтэй учир ПСИ үзэгдлүүдийг хүлээн авах нь амархан байдаг. Гэхдээ хаалттай хэв маягийн хүн ч гэсэн сэтгэхүйгээ нээгээд аливаад өөдрөг хандсан тохиолдолд ПСИ буюу дотоод хүчийг амжилттай ашиглах чадвартай болно.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.