Маргааш Нийслэлийн ИТХ болно. Эл хурлаар Ц.Сандуй албан ёсоор чөлөөлөгдөх юм.
Ингэснээр түүний оронд хэн очих вэ гэх асуулт улс төрийн хүрээнийхний дунд тархаад байна. Одоогоор Нийслэлийн ИТХ-ын гишүүн Ж.Батбаясгалан, Д.Баярсайхан, Г.Төмөрбаатар нарын нэр яригдаж байна. Уг нь ИТХ-ын гишүүн С.Амарсайханы нэр яригдаж байсан ч эл эрхэм нэрээ татсан гэх мэдээлэл байгаа юм. Иймээс МАН-ын Удирдах зөвлөл дээрх гурван эрхмээс нэгийг нь сонгох бололтой.
Г.Төмөрбаатарын тухайд ОХУ-ын Симьферополь хотын цэргийн их сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Удирдлагын академи, БНСУ-ын Логодо академийг дүүргэсэн нэгэн аж. Эдийн засагч, автын инженер мэргэжилтэй.
Д.Баярсайханы хувьд Дархан политехникийн сургууль, МУИС, Удирдлагын академи дүүргэсэн. Эдийн засагч мэргэжилтэй.
Ж.Батбаясгалан нь “Түшээ” дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрхзүйч мэргэжилтэй ажээ.
Дашрамд дуулгахад, НИТХ 45 төлөөлөгчтэй. Үүнээс 33 нь МАН-ын төлөөлөгч билээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.