37000 гаруй малын сэг зэмийг устгажээ

2020-04-13 Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас малын сэг зэм устгалын ажлыг 23 сум 1 тосгоны хэмжээнд зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 37,399 мянган малын сэг зэмийг цуглуулан устгаж, 135113 метр кв талбайг халдваргүйжүүлж тус арга хэмжээнд нийт 12,3 сая төгрөгийг зарцуулсан. Энэ 7 хоногоос эхлэн Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Төмөрбулаг суманд мал эмнэлгийн газраас мэргэжилтнүүд ажиллаж устгалын ажлыг зохион байгуулах гэнэ. Тус аймгийн хэмжээнд 196000 толгой мал хорогдоод байгаа ажээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.