Засгийн Газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувьд хийж, 2017 онд 159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгохоор болсон.
Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьж Хөвсгөл аймгийн Ханх, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх болон Хатгал тосгоны эмнэлгүүдэд бүрэн тоноглосон УАЗ фургон маркын автомашиныг гардуулан өглөө.
Арга хэмжээ Эрүүл мэндийн яамны гадаа талбайд /2017.05.05/ болсон бөгөөд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Я.Содбаатар, болон Ж.Бат-Эрдэнэ нар оролцсон юм.
Дашрамд дурдахад, Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сумдын эрүүл мэндийн төвүүдэд нийт 13 түргэн тусламжийн фургон автомашиныг хүлээлгэн өгсөн юм.