“Хөх сувд 2019” мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд болно

2019-02-15 Хөвсгөл

“Хөх сувд 2019” мөсний баяр ирэх гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Хөвсгөл нуурын хөвөөнд болно. Сүүлийн жилүүдэд олон улсын фестиваль болон өргөжсөн “Далай ээжийн мөсний баяр” ийнхүү 19 дэх жилдээ болох юм. Энэ баярыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулна.

Мөсний баярын үеэр дотоод, гадаадын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болохоос гадна урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэргийг олон нийтэд сонирхуулна. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг нэгдсэн зогсоолд тавьж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргах юм байна. “Хөх сувд” мөсний баяраар мөсөн шагайн, мөсөн дээр дамар түлхэх тэмцээн, дугуйн уралдаан, сумо бөхийн тэмцээн, монгол хоолны шоу, морин чарганы парад, тэшүүрийн олс таталт, мото спортын үзүүлбэр болох аж. Мөн гадаад, дотоодын жуулчдын “Монгол 100” мөсөн дээрх 500 метрийн марафон ч болно гэж зохион байгуулах комиссоос мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.