ХӨВСГӨЛ: Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ургацын 40 хувийг алджээ

2022-11-4 Хөвсгөл

Хөвсгөл аймгийн хэмжээнд 18 мянган га-д үр тариа тариалснаас өнөөдрийн байдлаар ургац хураалт 90 гаруй хувьтай байна. Ургац хураалт ирэх 7 хоногт бүрэн дуусна.

Тариаланчид 13371 га-гаас 14355 тонн үр тариа, үүнээс 12974 га-гаас 13958 тонн улаан буудай, 301 га-гаас 2408 тонн төмс, 203 га-гаас 1624 тонн хүнсний ногоо, 1129 га-гаас 4516 тонн тэжээлийн ургамал, 1239 га-гаас 298 тонн тосны ургамал тус тус хураан авсан байна.

Энэ жилийн хувьд үер, мөндөр, хяруу зэрэг байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж хүндрэлтэй асуудал тулгарч ургацын 40 хувийг алдсан байна. Үр тарианы хувьд соёололтоос бутлалтын үед орсон мөндөр, үер бууснаас 750 га талбайг сүйтгэж ургацын чанарт сөргөөр нөлөөлсөн байна. Тодруулбал 8 дугаар сарын 17, 22-ны өдрүүдэд орсон мөндөр 1450 га талбайг 100 хувь устгаж, 750 га талбайг 25-40 хувь шингэлсэн, мөн 8,9,10 дугаар сарын хур тунадас ургацын болцод сөргөөр нөлөөлж удаашруулсан байна.

Нийт хурааж авсан ургац натур жин 640-730 гр, цавуулаг 16-21 хувь, чийг 14-18 хувьтай байна. Хувиар авч үзвэл үр тарианы хураалт 90 хувь, төмс 100 хувь, хүнсний ногоо 100 хувь, тэжээл 80 хувь, тосны ургамлын хураалт 90 хувьтай байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.