ХӨВСГӨЛ: Он солигдох мөчид 16 хүүхэд мэндэлжээ

2024-01-2 Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт он солигдох мөчид 16 эх амаржсан байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав Төрөх тасгийн эмч, сувилагч нартай уулзаж, шинээр мэндэлсэн нярай нарт баяр хүргэж гарын бэлгээ гардуулан өглөө.

Хөвсгөл аймаг 138000 гаруй хүн амтай бөгөөд 18 хүртэлх нас хүүхэд 50200 гаруй амьдарч байна.

Тус аймагт жилд 2000 гаруй хүүхэд шинээр төрдөг ажээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.