ХӨВСГӨЛ: Дахин 4.5 магниутудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2022-12-9 Хөвсгөл

 

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Бага-Ар гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т, Ө-51°02’24.0”, У-99°57’36.0”/ өчигдөр өдрийн 07:56 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 08:06 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ренчинлхүмбэ сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.