Хөвсгөлд хоёр иргэнийг тусгаарлаад байна

2020-02-27 Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 2 иргэнд (COVID-19) ажиглалтын тусгаарлалт хийж шинжилгээний сорьцыг авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээлээ.

Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй ч халдварын эрсдэл өндөртэй тул тархвар судлалын үйл ажиллагааны хүрээнд тусгаарлалт хийж байна. Тодруулбал тусгаарлагдсан иргэн С энэ сарын 20-нд Пусанаас Улаанбаатарт онгоцоор ирж хотод эгчийндээ нэг хоноод 21-нд автобусаар Мөрөн суманд ирсэн. Харин иргэн Б энэ сарын 12-нд Улаанбаатараас – Сөүл – Улаанбаатар чиглэлийн онгоцны нисгэгчээр ажилласан бөгөөд энэ сарын 19-21-нд дээрх чиглэлд дахин нислэг үйлдэж 22-нд өөрийн хувийн машинаар Хөвсгөлд ирсэн байна. Ажиглалтын тусгаарлалтад байгаа 2 иргэний шинжилгээний хариу маргааш гарах ажээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.