Хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй цэс татаж авахыг уриаллаа

2017-10-2 Увс
Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагаас Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эх, сурган хүмүүжүүлэгч болон хүүхдүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх арга, хүүхэд хамгааллын талаарх мэдээлэл бүхий Монголын анхны ухаалаг утасны “Хүүхэд бүрт” аппликэйшнийг гаргасан байна.
Уг аппликэйшн нь “Гэр бүл асран хамгаалагч”, “Хүүхэд 6-12 нас”, “Хүүхэд 13-18 нас” гэсэн үндсэн гурван хэсэгтэй аж. Эхний хэсэгт эцэг эх болон багш сурган хүмүүжүүлэгч хүүхэдтэйгээ нас насны онцлогоос нь хамааран хэрхэн харилцах, эерэг хүмүүжлийн арга гэж юу болох талаархи мэдээллийг багтаасан байна. Энэхүү аппликэйшн нь хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон цэстэй бөгөөд хүүхдүүд өөрсдийн эрхийг хэрхэн хамгаалах, аюулгүй байдлаа хэрхэн хангах, өөрт болон үе тэнгийнхэндээ тулгарсан бэрхшээлийг хэнтэй холбогдож шийдвэрлэх арга зам, хууль эрх зүйн мэдээ мэдээллийг авах боломжтой аж. Тус аппликэйшнийг IOS болон Android утсандаа үнэ төлбөргүй татаж, ашиглах боломжтой байна. Эерэг хүмүүжлийг “Хүүхэд бүрт” аппликэйшнийг үнэ төлбөргүй татаж аваарай хэмээн аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас уриаллаа.
Б.Батхүү
[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.