Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 02:14 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 02:22 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.