УВС: 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2022-12-20 Увс

 

Увс аймгийн Сагил сумаас баруун тийш 36 километрийн зайд өнөөдөр өглөө 06:24 цагт газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүч 4.5 магнитуд байсан аж.

Чичирхийлэл тухайн орчны иргэдэд мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.