Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Хар тэрмис” гэдэг газар энэ сарын 25-ны өдрийн 17:30 цагийн орчимд салхины хурд 18-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 1 барилгын төмөр дээвэр хууларчээ.
Мөн Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Тарвагат” гэдэг газар энэ сарын 26-ны өдрийн 15:00 цагийн орчимд салхины хурд 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 2 гэр нурж унажээ. Тус сумын харьяат малчин Ж, С нарын 4 ханатай, 2 гэр нурж дахин ашиглагдах боломжгүй болсон тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.