Тэс суманд 150 хүүхдийн дотуур байр барьж байна

2019-07-5 Увс

Улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Тэс сумын ерөнхий боловсролын сургуульд 150 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр барьж эхлээд байна.

Уг дотуур байр ашиглалтад орсноор хөдөө багаас сумын төвд ирж суралцаж буй хүүхэд багачууд ая тухтай таатай орчинд сурч боловсрох боломжтой болох аж. Тус байранд охид болон зургаан настнууд байрлах юм байна. Барилгын ажлын төсөв нэмэгдэх магадлалтай бөгөөд дээрх төсөв нь 75 хүүхдийн дотуур байр барих төсөв аж. Тус суманд 2009 онд 100 хүүхдийн дотуур байр барьсан бөгөөд үүнд эрэгтэй хүүхдүүд байрладаг байна. Тэс сум нь хүн амаараа аймгийн төвийн дараа ордог, төвийн сургуулиас гадна дээд, доод хоёр багт бага сургуультай байна.

Үүнээс гадна Тэс сумыг шилэн кабельд холбох, сумын тохижилтын ажлуудыг удахгүй эхлэхээр болжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.