Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна

2020-01-8 Увс

2020 он гарсаар аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, 1 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгийн 17,6 хувийг эзэлж байна. Энэ байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зарим шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, 2020 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 7 хоногоор, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 14 хоногоор тус тус хязгаарлаж өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хүргүүлэхээр боллоо. Мөн хүүхдээ асарч байгаа эцэг эхэд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг уртасгасан цагаар ажиллуулах, иргэдэд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгаалах чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг шийдвэрийг гарган холбогдох байгууллагуудад хэрэгжилтийг ханган, хяналт тавьж ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.