Сүүлийн гурван өдөрт Улаанбаатараас 1000 хүн зорин иржээ

2020-12-4 Увс

Коронавирусний халдварын улмаас Улаанбаатарт гацсан иргэдийг энэ сарын 1-нээс эхлэн Увс аймаг руу нийтийн тээврийн автобусаар тээвэрлэж эхлээд байна.

Улаанбаатар-Увс хооронд 1400 орчим км-ийн зайтай алслагдмал тул автобус замдаа нэг хонож ирдэг. Энэ дагуу 12-р сарын 2-нд есөн автобусаар 347 иргэн ирсэн бол 12-р сарын 3-нд мөн есөн автоусаар 352 зорчигч ирээд байна. Өнөөдөр буюу 12-р сарын 4-д долоон автобусаар 277 иргэн хотоос ирэх аж. Ийнхүү сүүлийн гурван өдрийн байдлаар 1000 орчим хүн Улаанбаатараас автобусаар ирж байна.

Хотоос ирж байгаа хөдөө сумдын иргэдийг тухайн сумдынх нь шуурхай комиссын гишүүд хүлээн авч, пургоноор тээвэрлэн сум сум руугаа гарч байна. Харин аймгийн төвийн иргэдийг багийн дарга, нийгмийн ажилтан, улаан загалмайн сайн дурын ажилтан зэрэг хүмүүс хүлээн авч, гэрийнх нь гадна тусгаарлалтад байгаа гэсэн тэмдэглэгээг нааж, 14 хоног баримтлах дэглэмүүдийг зааж зөвлөж байгаа аж.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.