Рэнчинлхүмбэ сумын шар усны үерт автсан 11 айлыг нүүлгэн шилжүүлжээ

2022-04-18 Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатараар ахлуулсан ажлын хэсэг  Ренчинлхүмбэ сумын төвд шар усны үерийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тус сумын урд талаас Цагаан булгийн голын усны халианы ус болон газрын гадаргаас оргилж гарсны улмаас сумын төв нэлэнхийдээ шаварлаг, усархаг хөрстэй болсны улмаас гудамжаар автомашин болон явган хүн чөлөөтэй явах боломж хязгаарлагдсан байна. Нийт 35 айл усанд автсан ба үүнээс 11 айлыг нүүлгэн шилжүүлжээ.

Мөн сумын удирдлага, төрийн алба хаагчид, иргэд  ирэх  сарын  нэгний өдрийг хүртэл сумын төвд нэвтэрсэн шар усны үертэй тэмцэх төлөвлөгөөний дагуу  4 цэгээс ундны усны дээжийг шинжилгээнд авч дүгнэлт гаргахаар болсон байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.