Галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн тохиолдол 5 бүртгэгджээ

2020-06-23 Хөвсгөл

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 321 гэмт хэрэгт 203 хүн холбогдсон байна. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 26, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 5 тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн өмнөх оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 25 тохиолдол буюу 34,7 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 12 тохиолдол буюу 31,6 хувиар буурчээ. Гэмт хэргийн улмаас нас баралтын 17 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны  мөн үеэс 15 хувиар буурсан байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.