Ачаа тээврийн гурван жолоочийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарлаа

2021-04-27 Увс

Улаанбаатар хотоос энэ сарын 25-26-нд шилжих шөнө Зүүнхангай сумын Далантүрүү постоор нэвтэрсэн ачаа тээврийн жолооч 4 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд сэжигтэй тохиолдлоор бүртгэн Цагдаагийн газрын хамгаалалтад авч Улаангомд ирээд байна. Тухайн иргэдийн шинжилгээний сорьцыг  өнөөдөртөө PCR-аар баталгаажуулах аж.

“Эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэн бүр ухамсартай байж, дэглэмээ сахицгаая. Халдварын нууц үе гэж байдаг тул тайвширч алгуурлалгүй хамтдаа хичээцгээе” хэмээн аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.