ХӨВСГӨЛ аймгийн МӨРӨН суманд ТЭГ ЗОГСОЛТ хийлээ

2021-03-25 Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд коронавирусний батлагдсан тохиолдол шинээр / Улаанбаатар хотоос үүсэлтэй 2, Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 1 хүн / 3 тохиолдол бүртгэгдсэн тул аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Аймгийн Онцгой комиссоос:

-Мөрөн суманд өнөөдөр буюу 2021.03.24-ны 23 цагаас 3-р сарын 29-ний 06 цаг хүртэл ТЭГ зогсолт хийх

– Иргэдийн Мөрөн сумруу орох гарах хөдөлгөөнийг зогсоох шийдвэр гаргалаа.

– Хүнсний дэлгүүрүүд ажиллана.

– 0 зогсолтын үед ажиллах шаардлагатай нэр бүхий 19 байгууллагууд ажиллана, бусад байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хугацаанд зогсоолоо.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн шуурхай штаб

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.