Танилцуулга

Сэлэнгэ аймаг маань Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон Сэлэнгийн сав газрын дунд зэргийн уулс бүхий 41,2 мянган дөрвөлжин км нутаг дэвсгэр эзлэн оршдог аймаг юм. Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 321 км зайтай оршино. Сэлэнгэ аймгийн нутаг нь Их Монгол улсын үед баруун хойд хязгаар байсан бөгөөд Их Монгол улсын задралын үед Гэрсэнз жалайр хунтайжийн нутагт харъяалагддаг байжээ. Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэван, Баатарван, Ахай гүний хошуудаас бүрддэг байсан. Хожим Эрдэнэвангийн хошуунаас нутаг тусгаарлаж Сумъяа бэйсийн хошуу шинээр байгуулагдсан байна. Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юмаа. Манай орны газар тариалангийн талбай нь үлэмж хэсэг Орхон Сэлэнгийн сав газарт төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газрууд байдаг. Хүн ам нь 2014 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр суурин хүн амын тоо 105253-д хүрсэн нь өмнөх оноос 19 хүнээр нэмэгдсэн байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50.4, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.6, 0-14 насны хүүхэд 27.2, 15-59 насны хүн 66.6, 60-аас дээш насны хүмүүс 6.2 хувийг эзэлж байна.

Сэлэнгэ

Хангай хонь хөшөөнд мөнхөрлөө

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд "Хангай" үүлдрийн хонь үржүүлсний 60 жилийн ойд зориулан  дурсгалын хөшөө босголоо. Энэхүү хөшөөг “Хангай” үүлдрийн хонийг маллаж амжилтанд хүрсэн Хөдөлмөрийн баат...

ОБЕГ: Улсын хэмжээнд ганц газар түймэртэй байна

Холбогдох газрын мэдээлж буйгаар одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бургалдай баг буюу сумын төвөөс зүүн хойш 20 км-т Ялбаг гэдэг газарт түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид болон ор...

Түймрээс урьдчилан сэргийлэх ажилд нь мөнгөн туслаж үзүүлжээ

 Энэ хаврын хувьд нэн хуурайшилттай байгаа аймгуудын тоонд Сэлэнгэ аймаг зүй ёсоор багтаж байгаа юм. Хуурайшилт их байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцго...

Зүүн харгистайд ойн түймэр гарч, 6.5 га газар шатжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Зүүн харгистай” гэдэг газар энэ мягмар гаригт ойн түймэр гарчээ. Түймэр гарсан талаар тус аймгийн Онцгой байдлын газар 15.50 цагт дуудлага хүлээн а...

Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчин илэрчээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр африкийн гахайн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн тул ард иргэд, аж ахуй нэгж, айл өрхүүдэд дараах зөвлөмжийг хүргү...

Сэлэнгэ аймаг ургацын дээжээ хүлээж авлаа

Тодруулга   Улс даяар шинэ ургацаа хурааж авах ажил ид өрнөж байна. Ургацын далай гэгддэг Сэлэнгэ аймгийн хувьд, энэ намрын шинэ ургац өнгө сайтай, стандартад нийцсэн байна хэмээн мэргэжи...

Сэлэнгэд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т “Шарлангын гол” гэдэг газар ойн түймрийн голомт Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад тавдуга...

Сэлэнгэ аймагт газар хөдөлжээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумаас 4 км зайд 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт аравдугаар сарын 19-нд шөнийн 01.00 цагийн орчимд болсон аж. Газар хөдлөлт хүн нутагладаггүй зэлүүд газарт ...

“Атрын 1,2-р аян”-д оролцож явсан ахмад тариаланчиддаа хүндэтгэл үзүүллээ

Мандал сумын ИТХ-ын дарга Б.Ганболд, Засаг даргын орлогч Л.Мөнхбат нар “Атрын 1,2-р аян”-д оролцож явсан ахмад тариаланчдад хүндэтгэл үзүүлэх уулзалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд атар газа...

Төвийн бүсийн тэмцээнд Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцлоо

Төвийн бүсийн аймгуудын Цагдаагийн газруудын аварга шалгаруулах сагс болон гар бөмбөгийн тэмцээнд манай аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид амжилттай оролцлоо. Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын эрэ...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.