Сэлэнгэ аймаг ургацын дээжээ хүлээж авлаа

2018-09-19 Сэлэнгэ

Тодруулга

 

Улс даяар шинэ ургацаа хурааж авах ажил ид өрнөж байна. Ургацын далай гэгддэг Сэлэнгэ аймгийн хувьд, энэ намрын шинэ ургац өнгө сайтай, стандартад нийцсэн байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй юм. Шинэхэн ургацын дээжээ хүлээн аваад байгаа Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Сэлэнгэ салбарын дарга М.Доржхандаас зарм зүйлийг тодрууллаа.

-Сайн байн уу, та? Сайхан намаржиж байна уу?

-Сайн, та бүхэн сайн явж байна уу.

-Энэ оны шинэ ургацын дээжээ танай салбар хүлээж авчээ. Хаанаас ямар компаниуд дээжээ ирүүлэв. Танай салбар будаа хүлээж авах агуулах саваа хангалттай бэлдсэн үү?

-Намрын ургац хүлээн авах ажил эхэлж байна. Ургац сайн байгаа. Ургацынхаа анхны дээжийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг”, “Товхонхан”, “Шижир болор” компаниуд ирүүллээ. Энэ жил манай салбар 18 мянган тонн хүнсний будаа хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээр нь хоёр том ган агуулахаа засварлаж чадах юм бол 10 мянган тонн будаа нэмж нийт 28 мянган тонн будаа хүлээж авах болно.

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад дэмжлэг үзүүлдэг. Энэ жил танайх хичнээн хэмжээний дэмжлэг үзүүлэв. Эргэн төлөх байдал ямар байна?

-Энэ жил манайх тариаланчиддаа нийт 10 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүнээс гурван тэрбум төгрөгийн өр авлага үүссэн, үүнийг барагдуулах ажил явагдаж байна. Сангийн хэмжээнд Хөтөл салбар ОХУ-аас техник тоног төхөөрөмж оруулж ирсэн. Энэ төхөөрөмжөө урьдчилгаа 10-30 хувийн төлөлттэйгээр тариаланчиддаа өгсөн.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.