Танилцуулга

Сэлэнгэ аймаг маань Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон Сэлэнгийн сав газрын дунд зэргийн уулс бүхий 41,2 мянган дөрвөлжин км нутаг дэвсгэр эзлэн оршдог аймаг юм. Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 321 км зайтай оршино. Сэлэнгэ аймгийн нутаг нь Их Монгол улсын үед баруун хойд хязгаар байсан бөгөөд Их Монгол улсын задралын үед Гэрсэнз жалайр хунтайжийн нутагт харъяалагддаг байжээ. Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэван, Баатарван, Ахай гүний хошуудаас бүрддэг байсан. Хожим Эрдэнэвангийн хошуунаас нутаг тусгаарлаж Сумъяа бэйсийн хошуу шинээр байгуулагдсан байна. Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юмаа. Манай орны газар тариалангийн талбай нь үлэмж хэсэг Орхон Сэлэнгийн сав газарт төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурмын үйлдвэр, вагон засварын газрууд байдаг. Хүн ам нь 2014 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр суурин хүн амын тоо 105253-д хүрсэн нь өмнөх оноос 19 хүнээр нэмэгдсэн байна. Хүн амын нас хүйсийн бүтцээр авч үзвэл нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 50.4, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 49.6, 0-14 насны хүүхэд 27.2, 15-59 насны хүн 66.6, 60-аас дээш насны хүмүүс 6.2 хувийг эзэлж байна.

Сэлэнгэ

Хамар, амны залгиураас сорьц авах кабиныг Сэлэнгэ аймагт нийлүүллээ

  Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, Улсын Онцгой комисс, ДЭМБ-аас Сэлэнгэ аймагт нэн шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжүүдээр ханган, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Учир нь “Кови...

Малын эмийн сангийн үйл ажиллагааг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малын эмийн сангуудад урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт явуулж байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа яв...

Хүүхдээ хаясан эхийг эрэн сурвалжилж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт нярай хүүхдээ цагаан өнгийн даавуунд боож, улаан өнгийн уутанд хийгээд орхиод явсан хэрэг гарчээ. Энэхүү хэргийг үйлдсэн этгээд болох хүүхдийн эхийг ...

Сэлэнгэ аймагт бүртгэлгүй эм бэлдмэл худалдаалж байсныг илрүүлжээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хув...

Сэлэнгэ аймагт зам тээврийн осол, гэмт хэрэг 42.6 хувиар буурчээ

Сэлэнгэ аймаг нь 109.255 мяган хүн амтай бөгөөд аялал жуулчлалын онцгой бүс нутагт хамаардаг ба хүн ам, тээврийн хэрэгсэл, мал, аж ахуй, газар тариалан эрхлэлт, дамжин өнгөрдөг иргэдийн ...

Ойн түймэрт 9 га талбай шатжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ширээ нуруу” хэмээх газар  хээрийн түймэр гарчээ. Энэ тухай аймгийн Онцгой байдлын газар  энэ сарын 16-ны өдөр 12:35 цагт дуудлага хүлээн авсан байна. ...

ДЭМБ-ын зөвлөн туслах баг Сэлэнгэ аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн яамны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн...

Томуугийн өвчлөлийн улмаас Сэлэнгэ аймагт хөл хорио тогтоолоо

Сэлэнгэ аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар холбогдох албадын мэдээллийг сонссон байна. Малчид, мал бүхий иргэдийн тухайд яг одоогоор хүндэрсэн байдал г...

Эцэг, эхийн хариуцлагыг дээшлүүлэхийг Цагдаагийн албанаас мэдэгдлээ

Эцэг эхчүүд та бүхнийг хүүхдүүддээ, ялангуяа бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүр...

Сэлэнгэ мөрний ус 31 см-ээр давж үерлэжээ

Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байж Сэлэнгэ мөрний ус их хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд үер усны аюулаас болгоомжтой байхыг УЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна. Т...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.