Хамар, амны залгиураас сорьц авах кабиныг Сэлэнгэ аймагт нийлүүллээ

2020-11-9 Сэлэнгэ

 

Монгол Улсын Засгийн газар, ЭМЯУлсын Онцгой комисс, ДЭМБ-аас Сэлэнгэ аймагт нэн шаардлагатай байгаа зарим тоног төхөөрөмжүүдээр ханган, дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.

Учир нь “Ковид-19” халдварт цар тахал дэлхийг цочроож буй үед хилийн гол бүс нутаг гэдэг утгаар ийнхүү илүүтэйгээр дэмлэг үзүүлж байгаа юм. Энэ удаа ЭМЯ-ны санхүүжилтээр “Хамар, амны залгиураас сорьц авах кабин” хоёр ширхэгийг нийлүүлжээ. Энэхүү хоёр кабиний нэгийг хилийн бүс буюу Алтанбулаг ШНБ-д байрлуулсан байна. Харин нөгөөг нь аймгийн Эрүүл мэндийн газрын гадна талбайд суурилуулжээ. Түүнчлэн ЭМЯ-аас Сэлэнгэ аймгийн найман суманд нэн хэрэгцээтэй байгаа зөөврийн ЭХО аппарат, аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын CRM аппарат, зөөврийн буюу хөдөө түргэн, дуудлагад ашигладаг унтуулгын аппарат, Алтанбулаг сумын ЭМТ-д лабораторийн шинжилгээний аппарат, Сайхан сумын Хөтөл сум дундын эмнэлэгт зөөврийн дижитал рентген аппаратуудыг шуурхай шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ковид-19 цар тахлын үед ачаалал өндөртэй ажиллаж байгааг анхаарч аймгийн Эрүүл мэндийн газарт шинэ авто машиныг гардуулан өглөө.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.