Сэлэнгэ аймагт нийтдээ 36 иргэнийг тусгаарлан ажиглаж байна

2020-11-16 Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн тусгаарлах байранд 12, Номин зочид буудалд иргэн Ц-гийн ойрын хавьтлын 24, нийтдээ 36 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.

Нийт 391 хүнээс авсан шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Олон улсын ачаа тээврийн 59 жолоочоос авсан шинжилгээнээс 57 жолоочийн шинжилгээний хариу сөрөг, ОХУ-ын нэг, Монгол Улсын нэг жолоочийн хариу эерэг гарсныг Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комиссоос эрсдэл өндөртэй энэ өдрүүдэд хөл хорионы дэглэмийг чанад сахиж гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон зөвлөж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.