“Ойлгое, хүндэлье” аянд 500 гаруй залуус нэгдлээ

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс улсын хэмжээнд зохион байгуулж буй “Ойлгое, хүндэлье” аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ.

Уг аяныг олон нийтэд сурталчлах зорилгоор Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран 18 сум, 2 тосгоны залуусыг сургалтад хамрууллаа. Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, гэр бүлийн үнэ цэн, аливаа харилцааг уураар биш ухаанаар шийдвэрлэхийг уриалсан илтгэлийг тавьж, харилцан санал бодлоо солилцжээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.