Жүжигчин И.Одончимэгтээ төрсөн өдрийн мэнд хүргэхийн хамт гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе. 

Монголын урлагт алаг нүдэн Одноо хэмээн нэрлэгддэг жүжигчин Ишдоржийн Одончимэгийн 50 насны төрсөн өдөр өчигдөр буюу долдугаар сарын 27-нд тохиолоо. Түүний төрсөн өдрийн хамгийн гайхалтай, гэнэтийн бэлэг нь нөхөр Т.Бархүүгээс нь өгсөн сүйн бөгж байлаа. Өдгөө 6 настай Сүндари хэмээх хөөрхөн охинтой болсон хосуудын хувьд олны хүндлэл хүлээсэн авьяаслаг сайхан хос билээ.