“ДЦС-3” ТӨХК-д гарсан гал түймэрт 53 настай эрэгтэй өртөж, нас баржээ

Өчигдөр Мэдээ, мэдээлэл


Хан-Уул дүүрэг 3-р хороо “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын Турбин цех дотор гал гарч байна гэсэн дуудлага 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 00:27 цагт ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 30, 18, 26, 63 дугаар ангийн алба хаагчид ажиллан 01:54 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 03:21 цагт бүрэн унтрааж ажиллалаа.

Дашрамд дуулгахад, энэхүү гал түймэрт 53 настай эрэгтэй өртөж, нас барсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Хэрэг бүртгэл нээж, хэргийг шалгаж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.