Судалгаанаас харвал өдөр сайн унтдаг хүүхдүүд шөнө удаан бөх унтдаг

Өчигдөр Амрах агшин

Судалгаанаас харвал өдөр сайн унтдаг хүүхдүүд шөнө удаан бөх унтдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдийг өдөр унтуулалгүй сайн ядрааж байгаад орой эртхэн унтуулах сонирхолтой байдаг. Энэ тохиолдолд хүүхэд орой гэхэд ихээхэн ядарч уцаарлангуй болсноор амархан унтаж чадахгүйд хүрэхээс гадна шөнө удаан бөх унтахад сөрөгөөр нөлөөлдөг. Орой их ядарч унтсанаар маргааш өглөө нь харьцангуй эрт сэрэх бөгөөд улмаар өдөр унтах дадал тогтвортой бий болоход бэрхшээл тулгардаг байна.

Тэгэхээр энд их энгийн зүй тогтол ажиглагдана. Зүй нь өдрийн сайн унталт шөнийн сайн унталтыг бий болгоно, өдөр хангалттай сайн унтаагүй бол шөнийн унталт тогтворгүй болно. Иймд нялхсын хувьд аль болохоор хангалттай унтуулна. Тэдний хувьд өдрийн унталт гэдэг нь хооллохтой л адил үйл явц. Хүүхэд өдрийн цагаар хангалттай унтах тусам өдөр унтдаггүй үе тэнгийнхнээ бодвол илүү “сайхан ааштай”, анхаарлаа төвлөрүүлэх чадвар ч сайн байдаг.

Сэтгэл судлаач Э.Гэсэр

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.