Хүүхдийн баяраар дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана

2022-05-31 Мэдээ, мэдээлэл

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цагийн хооронд дараах байршлуудад замын хөдөлгөөнийг хязгаарлана.

Үүнд:
-Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл)
-Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнууд
-Цаг уурын уулзвар буюу Өглөөний гудамжны автозамын хөдөлгөөнийг,
-Засгийн газрын ордны баруун, зүүн талыг, Туушингийн урд талын замын хөдөлгөөнийг,
-Гэндэнгийн гудамж буюу Шангрилагаас Хүүхдийн ордон хүртэлх автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Дашрамд дуулгахад, хүүхэд хамгааллын багууд хүүхдүүдийг төөрөхөөс сэргийлж бугуйвч тараана. Төөрсөн хүүхдүүдэд явуулын үйлчилгээ үзүүлж туслах юм.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.