Иргэд, АНН-үүд тэтгэврийн даатгалын шимтгэлийн таван хувиас энэ оныг дуустал чөлөөлөгдөнө

2020-11-2 Мэдээ, мэдээлэл

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн таван хувиас энэ оныг дуустал 38 мянга гаруй байгууллагын 410 мянган иргэн, даатгуулагч чөлөөлөгдөнө. Үүнд “COVID-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдсон, зогссон, орлого нь буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд болон төрийн хэвшлийн их сургуулиуд хамрагдаж байна. Мөн дээрх байгууллагууд УИХ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу 4-9 дүгээр сард 515 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ. “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль” энэ оны арванхоёрдугаар сарыг дуустал хэрэгжих юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.