Мал төллөх цаг болсон тул малчид орон нутагтаа ирэх учраас шүлхий өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж голомт бүхий нутгаас ирж буй малыг оруулахгүй байх, эрүүл тайван бүс нутагт оторлоод ирж буй малыг халдваргүйжүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүргийг мэргэжлийн байгууллагуудад өглөө. Аймгийн Тариалан, Рашаант, Их-Уул сумын хил залгаа газруудад хяналтын 24 цагийн пост ажиллаж байгаа бөгөөд Завхан, Архангай аймгаас өвчин орж ирэх эрсдэлийг бууруулах зорилгоор хил залгаа сумдад хяналтын пост нэмэгдүүлэн ажиллахаар боллоо.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.