2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг шинээр олгох юм. Тиймээс энэ сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөнө. Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ. Тус газарт наймдугаар сарын 28-30-ны хооронд идэвхжүүлж, сургуулиудад нь хүргэх аж. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох юм байна. Харин өнгөрөгч онд ашиглаж байсан цахим төлбөрийн картыг дахин авах, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол есдүгээр сарын 1-8-ны хооронд оюутнууд сургуульдаа хандаж мэдүүлгээ бөглөж авах боломжтой. Дахин олгох үйл ажиллагаа “Дүнжингарав” худлалдааны төвд болно хэмээн тэл хэллээ.
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
87064
29069
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.