Сар шинийн амралтын хуваарьт өөрчлөлт орох эсэх, сурагчдыг урт хугацаагаар амруулна гэсэн сураг байгаа талаар асууж, сурагласан хүн олон байна.
Энэ жилийн цагаан сарын шинийн 1-н хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож байгаа. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригт ажилдаа орох юм.
Энэхүү заалтад ямар нэгэн өөрчлөлт орох эсэхийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Энэ жилийн хувьд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хуульд заасны дагуу гурван өдөр амраад, шинийн 4-нөөс ажлын өдрүүд эхэлнэ” гэсэн хариу өглөө.
Харин “Оюутан, сурагчдын амралтад өөрчлөлт орох уу” гэсэн асуултыг бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад “Оюутнуудын хувьд цагаан сарын баяртай холбоотойгоор тусгайлсан зохицуулалт байхгүй. Харин хот, хөдөөгийн сурагчид ялгаатай амарна. Хотын хүүхдүүдийн хувьд шинийн 1-3-ны өдрүүдэд амрах бол аймаг, сумын сурагчид цагаан сараар долоо хоног амарна” гэсэн хариу өглөө.
Сурагчдын амралтын хуваарийг доорх хүснэгтээс харна уу.
Анги | 1 дүгээр улирал | 2 дугаар улирал | 3 дугаар улирал | 4 дугаар улирал | |||||
Хичээллэх 7 хоног | Амрах хугацаа | Хичээллэх 7 хоног | Амрах хугацаа | Хичээллэх 7 хоног | Амрах хугацаа | Хичээллэх 7 хоног | Зуны амралт эхлэх | ||
Нийслэлийн сурагчид | |||||||||
Бага | I-II анги | 9 | 1 долоо хоног: XI/03-09 |
7 | 3 долоо хоног: XII/29-I/18 |
9 | 2 долоо хоног: III/23-IV/05 |
7 | V/25-наас |
III-V анги | 8 | VI/01-нээс | |||||||
Дунд | VI-IX анги | 8 | 2 долоо хоног: I/05-I/18 |
9 | VI/08-наас | ||||
Ахлах | X-XII анги | ||||||||
Аймаг, сум, тосгон, багийн сурагчид | |||||||||
Бага | I-II анги | 9 | 1 долоо хоног: XI/03-09 |
7 | 2 долоо хоног: XII/29-I/11 |
9 Дунд нь Цагаан сараар 1 долоо хоног амарна. |
2 долоо хоног: III/23-IV/05 эсвэл III/16-29 |
7 | V/25-наас |
III-V анги | 8 | VI/01-нээс | |||||||
Дунд | VI-IX анги | 8 | 1 долоо хоног: I/05-I/11 |
9 | VI/08-наас | ||||
Ахлах | X-XII анги |
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
2024-10-1
87301
30035
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.