Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд хоригдлуудад мэргэжил олгох, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 17-ноос ирэх сарын 30-ны хооронд 441 дүгээр анги дээр гагнуурын болон төмөр хийц үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд ТИКА-гийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга доктор Али Өзгүн Өзтурк, ШШГЕГ-ын дэд дарга хурандаа Ж.Батсайхан, БНТУ-ын Элчин сайдын орлогч Жафэр Мэрт Өзмэрт, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, 441 дүгээр ангийн дарга Ч.Нэргүй болон хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцлоо.
С.Уянга
2024-10-30
2024-10-30
2024-10-24
2024-10-24
87326
30237
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.