Төрийн соёрхолт Б.Шаравт туслах аянд нэгдэцгээе

2017-07-20 Мэдээ, мэдээлэл

sharav

Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав хүнд өвчнөөр өвджээ. Тэрбээр долдугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын цэргийн эмнэлэгт ходоодны хорт хавдар гэсэн оноштойгоор хэвтэж, хоёр ч удаа хагалгаанд ороод байгаа аж. Эхний хоёр хагалгаанд олны дэмээр цугласан 60 гаруй сая төгрөгөөр орсон ба цаашид үргэлжлүүлэн удаан хугацааны хүнд эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай байгаа гэлээ.

Иймд Монголын ард түмэн нийлэн Хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав гуайн амь нас, эрүүл мэндийг аврахаар хандивын аян эхлүүлсэн бөгөөд сэтгэлийн дэм үзүүлэх иргэд дээрх хаягаар хандах юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.