
АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2026.04.15/ Төрийн ордонд хуралдсан байна. Энэ үеэр тус намын дарга О.Цогтгэрэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид С.Баярцогтыг санал болгожээ. Ийнхүү тус асуудлаар санал хураахад, Улс төрийн зөвлөлийн нийт 32 гишүүнээс 23-нь дэмжиж 73 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
Гэвч УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан “Сангажавын Баярцогтыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчид санал болгожээ. Хэрэв ингэх юм бол АН-ын жирийн гишүүдээ уриалан тэмцэлд гарна даа. С.Баярцогтоос болж нам ялагдахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй! Энэ нөхөр АН-ыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялагдуулах зорилготой, хэвтүүлж өгөх даалгавартай. Эх орноо зарсан энэ урвагчаас юу хүлээх юм бэ” гэжээ.
1 цагийн өмнө
4 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
2026-04-13
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.