
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд татварын орчинг сайжруулах асуудлын талаар тодрууллаа.
Тэрбээр “УИХ-аас сүүлийн хоёр жилийн хугацаанд татварын орчинг сайжруулах зорилгоор нэлээд ажил хийсэн. Тухайлбал, энэ хүрээнд маш олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэгэхэд олон нийтээс 170 мянга гаруй санал ирсэн. Эдгээр саналын 52 хувь буюу дийлэнх нь татварын хувь хэмжээг бууруулахтай холбоотой байсныг харгалзаж хуулийн төсөлд тусгана. Харин 10 орчим хувь нь одоогийн мөрдөгдөж буй татварын хууль тогтоомж нь ойлгомжгүй учраас ажил төрөл явуулахад хүндрэлтэй байна гэдэг асуудлыг хөндсөн байсан. Үлдсэн хувь нь бүгдээрээ тэгш, шударгаар татвараа төлье гэсэн байсан. Тиймээс аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчид, салбарын шинжээчид, иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн саналыг нэгтгэн хуулийн төсөлд тусгана” гэлээ.
58 минутын өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
6 цагийн өмнө
2026-04-9
2026-04-8
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.