Жин нэмэх ба хасахад ТУСЛАХ таван хүнс

1 цагийн өмнө Амрах агшин

ЖИН НЭМЭХЭД ТУСЛАХ 5 ХҮНС:

Жин нэмж чадахгүй байна уу?

-Өндөг — 1 өндөгт 6г уураг + сайн өөх тос. Өдөрт 3-5 идэж болно.
-Улаан буудайн будаа — нүүрс ус + уураг хоёулаа өндөр. Булчин барих идеал хүнс.
-Самар (буйлс, кашью) — жижиг хэмжээнд их калори. 30г = 180+ калори.
-Авокадо — эрүүл өөх тос, калори өндөр. Салатад нэм, smoothie-д хий.
-Банан — хурдан энерги, булчинд glycogen нөхнө. Дасгалын дараа идэх №1 сонголт.

Нууц: Их идэхгүйгээр калори нэмэхийн тулд өндөр калорийн хүнс сонго.

Хүнс + дасгал хоёрыг зөв хослуулж чадвал 1 сард 2-3кг нэмэх боломжтой.

ЖИН ХАСАХАД ТУСЛАХ 5 ХҮНС:

Турахад “өлсгөлөн тарчлах” шаардлагагүй.

-Тахианы цээж — уураг өндөр, өөх тос бага. Цатгалан байхад тусалдаг №1 хүнс.
-Өргөст хэмх + нимбэг — калори бараг тэг, ус ихтэй. Өлсгөлөнг дарна.
-Чихэргүй тараг — уургаар дүүрэн, probiotics агуулна. Чихэргүйг нь сонго.
-Хүрэн будаа — цагаан будаанаас удаан шингэдэг, цатгалан байлгана.
-Өндөгний цагаан хэсэг — цэвэр уураг, калори маш бага. Өглөөний хоолд тохиромжтой.

Нууц: Турахын тулд өлсөх биш — уургаа нэмж, илчлэгээ хасах.

Дасгал + энэ 5 хүнс = 1 сард 2-4кг хасах боломжтой.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.