Монгол циркчид нийслэлийн төв талбайд чуулна

Өчигдөр Мэдээ мэдээлэл

 

Дэлхийн циркчдийн өдрийг тохиолдуулан, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулах гэж байна.

Тодруулбал, “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, Алт, Мөнгө, Хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид эх орондоо нэгдэж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд чуулахаар болжээ.

Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 2025 оны дөрөвдүгээр сарын 16-наас 22-ний өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагуудад Д.Сүхбаатарын талбайд баригдсан том асарт үнэ төлбөргүй тоглож, итгэмээргүй гайхамшигт үзүүлбэрүүд, сургуультай амьтдын сэтгэл хөдөлгөм үзүүлбэрүүдийг толилуулах аж.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.