Зарим газрын замын хөдөлгөөнийг хаажээ

2017-06-20 Мэдээ, мэдээлэл

Өчигдөр өдрөөс эхлэн орсон борооны улмаас замын гадаргуу гулгаатай байгаа тул жолооч Та тээврийн хэрэгслийн хоорондын болон хажуугийн зайг баримтлах, хурдыг зөв тохируулах, явган зорчигч иргэд рүү санаатайгаар ус цацахгүй байж хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсэж байна.

Дашрамд дуулгахад, Үндсэний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах Нүхэн гарцнаас Дунд голын салдаг уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан болохыг мэдэгдье. Иймд эрхэм жолооч та дээрх чиглэлээс бусад замыг сонгон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явган зорчигч иргэдийг хүндэлж зорчихыг зөвлөж байна.

Замын цагдаагийн алба

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.