Хөвсгөл нуурын эрэг дагуух жуулчны баазууд төвлөрсөн эрчим хүчтэй боллоо

2017-06-18 Мэдээ, мэдээлэл

Хөвсгөл нуурын баруун эрэг дагасан жуулчны бааз, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдлоо.

Тодруулбал, 110/35/15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь Хатгалаас Жанхай чиглэлийн 40 км-ийн урттай бөгөөд жуулчны бааз, дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв нийлээд 156 аж ахуйн нэгж, 30 орчим айл өрх хамрагдаж байна. Энэхүү байршлыг төвлөрсөн эрчим хүчинд холбох ажил 10 гаруй жил яригдаж байж ийнхүү сая ажил хэрэг болсон нь энэ юм.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.