Сурагчид маргааш хичээллэнэ

2023-03-3 Боловсрол


Ерөнхий боловсролын сурагчид маргааш буюу гуравдугаар сарын 4-ний бямба гарагт нөхөж хичээллэнэ.

Тодруулбал, тэд Цагаан сарын битүүний өдөр буюу өнгөрөгч сарын 20-ны даваа гарагийн хичээлийг хоёрдугаар сарын 18-ны бямба гарагт нөхөж хичээллэсэн.

Харин хоёрдугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг энэ бямба гарагт буюу гуравдугаар сарын 4-ний өдөр нөхөж хичээллүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.