“Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий Н.Энхбат тэргүүтэй найман иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах “Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны 09.00 цагаас эхлэн хаасан.
Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан орон нутгийн удирдлагуудаар ахлуулсан бүрэлдэхүүн “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулан, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Улмаар баяжмал тээвэрлэлтийн замыг тухайн өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.