СТА Л.Нарантуяагийн зургаа дахь удаагийн бие даасан тоглолт болно

2022-10-27 Мэдээ мэдээлэл

Монгол хүнийг морь, уртын дуугүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл морины олон сайхан дууг дуулж амилуулсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ламжавын Нарантуяагийн уран бүтээлийн 6 дахь удаагийн бие даасан тоглолт ирэх сарын 03-ны өдөр болох гэж байна.

Морины тухай дуулж явахад ажил үйлс бүтэмжтэй, цаанаа л нэг өөдрөг сайхан байдаг юм. Тийм учраас морь шүтэж, морийг магтаж явдаг хэмээн ярих дуртай тэрбээр энэ удаагийн тоглолтоо “Хазаартай хайр, хязгааргүй сэтгэл* хэмээн нэрлэжээ.

Бөхийн өргөөний тайзнаа өрнөх энэхүү тоглолтод олны танил авьяаслаг уран бүтээлчид мөн оролцож ая дуугаа өргөх юм байна. Тоглолтын тасалбарыг 1900-1950 үнэгүй хүргэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.